Ам доллар ховордсоноор худалдаж авахад үнэтэй болж байна

4d912c_45973076_14573522364041_rid4_x974

Монгол банкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2420 төгрөг 90 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч 2460 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг 2418-2420 төгрөгөөр худалдан авч, 2420-2456 төгрөгөөр арилжиж байна. Харин Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар ам.доллар 2406.41 төгрөгтэй тэнцлээ. Төгрөгийн доллартай харьцах албан ханш аравдугаар сарын 7 буюу нэг сарын өмнө 2273 төгрөгтэй тэнцэж байсан бол сарын дотор ийнхүү 2400 төгрөгийг давж, чангарав. Тэгвэл ханшийн энэхүү өсөлтөд юу нөлөөлсөн бэ?. Тэгэхээр ам.долларын ханш буюу үнэ өсч байна. Эдийн засгийн энгийн логикоор бол аливаа бараа, бүтээгдэхүүн ховордсон тохиолдолд үнэ өсдөг. Үүнтэй адилаар ам.доллар ховордож байгаа учраас худалдаж авахад үнэтэй болж буй юм.

Г.Зоригтмаа

Нийт 1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.