Хонины цул мах 70 төгрөгөөр бууржээ

olloo_mn_1455792695_honi

Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын II долоо хоногийн өргөн хэрэглээний барааны үнийн танилцуулгыг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт 28 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ

2016 оны 11-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3885 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 20 төгрөгөөр, үхрийн цул мах 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 65 төгрөг, хонины цул махны үнэ 1.4 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 11-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин манжин 49.5 хувиар буюу 505 төгрөгөөр өсчээ.

www.tug.mn

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.