Нэг ам.доллар 2600 төгрөгтэй тэнцлээ

15049685_1293431737397294_1768748559_n

Ам.долларын ханш сүүлийн хэдэн өдөр огцом нэмэгдэж, өчигдөр үдээс хойш 2580 төгрөгтэй тэнцэж ирсэн. Тэгвэл хэд хоногийн өмнөөс зарим арилжааны банк ам.доллар худалдахаа зогсоосон байна. Харин өчигдөр үдээс хойш нэр бүхий хоёр банк ам.доллар худалдахаа зогсоожээ.

Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2453 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд  нэг долларыг 2550 төгрөгөөр худалдан авч, 2600 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдаж байгаа юм. Хэдийгээр банкуудын ханш арилжааны төвүүдийнхээс харьцангүй хямд байгаа хэдий ч банкуудад зарах доллар байхгүй байгааг салбарынхан хэлж байна. Энэ байдлаар эрчимтэй өсвөл тун удахгүй 2700 төгрөгт хүрэх юм.

Нийт 1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.