Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан долларын ханшийг өсгөлөө

1rs627a3gt410gta0vkdk4jn9q

Өнгөрсөн зургадугаар сарын дундуур 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш долдугаар сараас хойш тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар 2600 төгрөгтэй тэнцээд байна. Энэ хэний буруу вэ? 2016.08.5 -ны өдөр Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Төв банканд 1.2 тэрбум ам.долларын цэвэр нөөц бий" гэсэн мэдэгдэл хийсэн. Гэтэл түүний энэ мэдэгдэлтэй зэрэгцээд хар зах дээр валютын ханшийн хөөрөгдөл улам эрчээ авсан бөгөөд нэгэнт Монгол Улс нөөцгүй юм чинь цаашид дураараа хөөрөгдөж болно гэсэн мессежийг иргэдэд тараад амжсан юм. Гэвч улсын нууцыг олон нийтэд зарласан гэх үндэслэлээр тухайн үед  хэсэг иргэд гомдол гарган ажлыг нь шалгуулахыг хүссэн. Гэвч гомдлыг нь авч хэлэлцээгүйгээс болж өнөөдрийн ам. долларын ханш өссөөр байгаа юм. Хэдийгээр ЗГ-аас долларын өсөлтийг тодорхой хэмжээнд барихыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг өгөөд байгаа боловч тэр нь төдийлөн биеллээ олохгүй байгаа бололтой. Магадгүй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатийн хэлсэнчлэн  ам.доллар оноос өмнө 3000 төгрөгт хүрч болзошгүй юм.

Г.Зоригтмаа

Нийт 1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.