Гадаад валютын дуудлага худалдаа зарлагдлаа

184619-09052016-1462760347-937958055-dengi_37

Гадаад валютын дуудлага худалдаа өнөөдөр болж  банкууд 2421.00-2460.01 төгрөгийн ханшаар 20.0 сая ам.доллар, 352.20-359.30 төгрөгийн ханшаар 56.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2421.00 төгрөгийн хаалтын ханштайгаар ам.долларын саналыг, 352.20 төгрөгийн хаалтын ханштайгаар юанийн саналыг тус тус 100% биелүүлжээ.

Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргалаа.

Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.

www.tug.mn

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.