Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөгт хүрчээ

1381719507_screen-shot-2013-10-14-at-11-05

Үндэсний статискийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний арваннэгдүгээр сарын байдлаарх үзүүлэлтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хорооны ахлах шинжээч Ю.Батзоригтын мэдээллэж буйгаар оны 11 сарын байдлаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн шимтгэл төлөлтийн тайланд нийт 37.1 мянган аж ахуй нэгж, байгууллагын 581.4 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Эдгээр ажилчдын  65.0 хувь нь 500-1500 мянган төгрөгний цалинтай бол үлдсэн 35 хувь нь 192-500 хүртэлх мянган төгрөгний цалинтай байна. Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай олборлолтын салбарт ажиллагсадын сарын дундаж цалин хамгийн их буюу 1984.8 мянган төгрөг , харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх хамгийн бага буюу 565 мянган төгрөг байна.

Харин төсвийн алдагдал болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар Үндэсний статискийн хорооны шинжээч Т.Жигжидсүрэнгээс тодруулахад "2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөгний алдагдалтай гарсан. Үүнд зарлагийн өсөлт нь орлогын өсөлтөөсөө 25.6 функэтээр илүү байгаа нь нөлөөлсөн.

Зарлагыг өмнөхийн арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад  1.6 их наяд төгрөг буюу 26.2 тэрбум төгрөгөөр өсөхөд, урсгал зардал 887.1 тэрбум төгрөг буюу 17.9 хувь, хөрөнгийн зардал 266.6 тэрбум төгрөг буюу 23.4 хувь, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 450.5 тэрбум төгрөг буюу 12.8 дахин өссөн нь нөлөөлсөн" хэмээн мэдэгдлээ.

Мөн банкны систем дэхь чанаргүй зээлийн талаарх статистик тоо баримт олон улсын дунджаас хэр их зөрөөтэй байгаа талаар Үндсэсний статистикийн хорооны шинжээч Ч.Мөнхтуулаас тодруулахад "Энэ асуултанд "Монгол" банк хариулах боломжтой. Бидэнд ирсэн мэдээллээр чанаргүй зээл 2016 оны 11 сарын байдлаар нэг их наяд 150.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь нийт зээлийн 9.1 хувийг эзэлж байна. Үүнийгэ өмнөх сарынхтай харьцуулахад ижил хэмжээнд байгаа бол өмнөх оныхнтой харьцуулахад 8.1 функтээр нэмэгдсэн байна.

Нарийн мэдээллийг Монгол банкнаас авах боломжтой. Учир нь манайд учир шалтгааны нөлөөл ирдэггүй" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.