“Баянзүрх” хүнсний захад манхны үнэ хамгийн хямд байна

15645009_1207424415961346_447056327_n

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 4260 төгрөг, үхрийн ястай мах килограмм нь дунджаар 5600 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад  1,1 хувиар буюу 60 хувиар буурсан. Харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. ”Баянзүрх” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд буюу 5400 төгрөг байгаа бол “Меркүри” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины цул мах, ястай махны үнэ энэ долоо хоногт тогтвортой байгаа. “Баянзүрх”, ”Меркүри” захад хонины мах 4000 төгрөг, үхрийн мах 7000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Махнаас гадна гурилын үнэ томоохон хүнсний захуудаар “Алтан тариа” савласан дээд зэргийн гурил нь 1200-1500, 1-р зэрэг нь 1000-1300, 2-р зэрэг нь 800-900 төгрөг байна. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх” хүнсний захуудад задгайгаар “Алтан тариа” дээд гурил 1150-1300 төгрөгийн үнэ ханштай  байгаа. Харин ”Барс” хүнсний захад “Алтан тариа” дээд гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хар хорин”  хүнсний захуудад “Атар” талх 1100 төгрөг, “Сансар” сүпер маркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1210 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин хүнсний ногооны хувьд монгол төмс 1,4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 9,6 хувь буюу 110 төгрөгөөр өсч, лууван 1,5 хувиар буюу  15 төгрөгөөр, манжин 7,0 хувиар буюу 95 төгрөгөөр тус тус буурчээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.