Флоридагийн нисэх буудалд таван хүнийг буудаж хөнөөжээ

15909662_1589799691035126_477447448_n_700

АНУ-ын Флорида мужийн Форт-Лодердейл хотын нисэх онгоцны буудалд зэвсэглэсэн этгээд өчигдөр таван хүнийг буудаж хөнөөжээ. Нисэх буудлын терминал 2-ын тээш хүлээн авах хэсэгт болсон энэ хэргийн улмаас өөр найман хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээд Эстебан Сантьяго гэгч бөгөөд ямар шалтгаанаар ийнхүү нисэх буудалд галт зэвсэг авч орж, гал нээсэн нь тодорхойгүй байгаа аж. Гэрчүүдийн мэдээллээр гэмт этгээд тээш олгодог автомат дамжуургыг тойрон алхаж, гэмгүй хүмүүс рүү гал нээсэн байна. Тэд гэмт этгээдийг 20 орчим настай, Star wars киноны зураг бүхий цамцтай байсан, хэрэг үйлдэх үедээ ямар нэг зүйл хэлээгүй гэж мэдүүлжээ.

Нисэх буудлын аюулгүйн албаныхан гэмт этгээдийг барьж, саатуулсан байна. Түүнийг Иракт 10 сарын турш цэргийн алба хаасан болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.