Дуудлагын жолооч нараас болгоомжил

c27c2b6d1717be08big

Сүүлийн үед эрэлттэй бизнесийн нэгт тооцогдох болсон дуудлагын жолооч үйлчилгээнд иргэд ч ам сайтай байдаг. Иргэдийн хувьд ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодолгүй жолооч дуудаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах болсон. Нөгөөтээгүүр үнийн хувьд ч боломжийн 10-15 мянгын хооронд байдаг  энэ бизнесийн эрэлт ихсэхэд нөлөөлсөн биз. Гэтэл иргэдийн  итгэлийг эвдэх үйлдлүүд нэлээдгүй гарах болсон байна. Хүний машиныг мөргөдөг, эд юмсыг нь машинаас нь хулгайлдаг, гээд шүүмжүүд нэлээдгүй олон гардаг болж. Гэтэл хэдхэн хоногийн өмнө иргэн Б нь найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж, дуудлагын жолооч дуудсан гэнэ. Гэтэл тус жолооч дээрх иргэдийг согтолтын зэрэглэл өндөр байгааг ажиглан үндсэн үнээсээ 3 дахин үнэ нэхжээ.  Мэдээж нэхсэн мөнгийг нь иргэн Б өгөхгүй гэж маргалдах нь ойлгомжтой. Харин дуудлагын жолооч цагдаа дуудан дээрх иргэнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэж байна гэж мэдээлэл өгснөөр гэм зэмгүй байсан иргэн буруудахад хүрсэн байна. Мэдээж гадаа хүйтэн байсан учраас машинаа асаан дотор нь сууж байсан гэнэ. Гэтэл жолооны хүрдний ард дулаацаж сууж байсан нь иргэн Б-г буруудах шалтгаан болсон байна. Дуудлагын дагуу ирсэн цагдаа дээрх иргэний машиныг нь ачуулж, өөрийг нь эрүүлжүүлнэ гэж сүрдүүлж, бичиг баримтыг нь хураан авахаар оролдож, харин жолооч дуудлагын жолооч ирэхгүй байна гэх учир байдлаа хэлсэн ч цагдаа үл тоож, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн шүүхэд гомдол гаргажээ. Ийнхүү тус хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд болж Иргэн Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн  230.1. - Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцсэн гэх зүйл ангиар буруутгаад байгаа юм. Харин дуудлагаар очсон жолооч нь гэрчээр шүүхэд оролцчихсон сууж байгаа  юм. Энэ мэтчилэн иргэдийн итгэлийг алдсан үйлдэл их гарсаар байна. Хэрвээ архи согтууруулах ундаа хэрэглэх зайлшгүй тохиолдолд аль болох тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай газар орхиж байхгүй бол дуудлагын жолооч нараас айж явах цаг нэгэнт иржээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.