Галт тэргэнд дайруулсан оюутнуудын хэргийг нууцалж байна

76d725b2147e59d2d0c3ac31702694adf49aa902

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр Толгойт өртөө орчмын төмөр зам дээр хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.  “Шинэ” анагаах ухааны дээд сургуулийн хоёр оюутан болох талийгаач 1995 онд төрсөн Б, 1986 онд төрсөн Ц нар шалгалтаа өгч дуусаад гэрлүүгээ харих замаа товчлон төмөр замын гарцаар гарч явахдаа дайруулжээ. Талийгаач охид тус сургуулийн дөрөвдүгээр курс байсан бөгөөд нэг нь хоёр нялх хүүхэдтэй, нөгөө нь бага насны нэг хүүхэдтэй байжээ. Тэд гэрлүүгээ байнга төмөр замаар явган хүний гарцаар гарч явсан байна. Төмөр замын гарам нь Шинэ анагаах сургуулийн замын хойно байдаг. Тэр замаар оюутнууд зам товчлон явдаг аж. Гармын дундуур явган хүний дээш гарсан шаттай.

Сургууль болон ангийн байгшийн зүгээс мэдээлэл өгөх боломжгүй, харин өөрсдийн буруугаас болж дайруулсан гэх мэдээлэл гарсан байсан. Хэний буруу болох нь тогтоогдоогүй байгаа. Энэхүү хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон сургуульд нь шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал ямар ч мэдээлэл өгөхгүй хэргийг нууцлахыг хүссэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ажлын 20 хоногт гарах тул эцсийн дүгнэлтээр  золгүй ослын шалтгаан тодорхой болох юм байна.

timthumb

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.