Утааны талаар ярихад зохиомол хэвлэлийн хурал шаардлагагүй байсан юмсан

maxresdefault

Ерөнхийлөгч өнөөдөр 10:00 цагт сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Гэвч Ерөнхийлөгч утааны эсрэг ийм ийм арга хэмжээ авна, цөмөөрөө утааны эсрэг ингэж тэмцье, иргэн бүрийн оролцоо чухал гээд ард түмнээ уриалсан агуулга бүхий зүйл нэгийг ч  хэлсэнгүй. Зүгээр л сэтгүүлчдийг муулаад дуусав. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байгаагаар сэтгүүлчид зүрх сэтгэлгүй болоод утааны эсрэг огт бичээгүй гэнэ. Үүний улмаас төрийн албан хаагчдад цочроо өгөөгүй болохоор Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон гэв. ҮГҮЙ ЭЭ. Та мэдээллийн аль нэг сайт руу ороод үзээрэй. Агаарын бохирдлын тухай дийлэнх нь онцолсон байгаа. Тухайн сайтынхаа архивыг ухаад үзээрэй. Таньтай ижил мэргэжилтэй сэтгүүлчид хөөрхий олон жилийн өмнөөс бичиж, ярьж, үзүүлсээр байсан, байгаа, байх болно. Харин та түүнийг нь анзаараагүй байна. Таныг 2009 онд ерөнхийлөгч болж байхад сэтгүүлчид утааны асуудлаар бичиж л байсан. Тэрнээс ч өмнө зөндөө бичсэн. Эцэс сүүлдээ жагсаал хийхэд хүрсэн. Дуу хоолойгоо илэрхийлээд байхад  төрийн албан хаагчид чинь дүлий дүмбэ оргисоор байхад үүнээс арга зам бидэнд үлдээгүй. Сарын цалингаа цагтаа авахгүй хоёр, гурван сараар хойшилж байсан ч тоолгүй өөртөө наасан зүйлгүй утааны талаар таниас олон удаа ярьж байсан. Харин утаагаар төрийн зарим албан хаагч мөнгө хийж, ял авсныг нь харин та санаарай. Таны удирдаж байх ёстой төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүй болохоор иргэд өнөөдөр  утааг бууруулахын төлөө гэр орон сууцаа дулаалж байна, цахилгаанаар хямд төсөр аргаар шийдэж байна. Энэ таны эсвэл төр засгийн авч хэрэгжүүлсэн ажил биш, иргэдийн сайн дурын үйлдэл. Нэг нэгнээ буруутгахаа болиод одоо ажлаа эрчимтэй хийе гэж хэлж байгаа юм бол, ажил хийгээгүй гэж сэтгүүлчдийг зандрах биш, утсаа оролдож суудаг төр засгийн ажилтнуудаа буруутга.  Утаа гэж сэдвээр ярихад зохиомол хэвлэлийн хурал шаардлагагүй байсан, чөлөөт сэтгүүлчид хэрхэн ажилдагыг банталтын улаан гэрэл таны хацар, Лхагвагийн нүүрнээс тодорхой харж болохоор байлаа. Найман жил дуугүй суусан учраас Өөрийгөө магтсанд уучлалт гуйх эрх танд байхгүй. Оронд нь одоо утааны эсрэг дорвитой ажиллаж гайгаа гавьяагаар соль. Хэн ч индэр дээр хоосон ярьж чадна шүү.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.