МАХН мэдэгдэл гаргав

mahn

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эсрэгүүцэж МАХН-ынхан өнөөдөр /2017.01.11/ мэдэгдэл гаргажээ. Энэ талаар  тус намыг төлөөлж  УИХ-д сууж буй О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ:

-УИХ-аар хэлэлцэж буй  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бол МАН л өөрийн хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. АН, МАХН болон бусад намууд хамтарч хүнээ нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна. Бидний харж байгаагаар гуравхан хүн дэвшинэ. Тэр гурван хүнийг тэгш гараанаас явуулах ёстой шүү дээ. Тэгэхийн тулд сурталчилгааны зардлыг нь төрөөс даах ёстой гэлээ.

Төрөөс сурталчилгааг нь даахгүй бол нэр дэвшигчид хандив авах,, эдийн засгийн хараат болох магадлалтайг тэрбээр онцоллоо. МАХН-аас гаргасан мэдэгдлийн талаар хэлэхдээ “Нийт олноос сонгогдож гарах төрийн тэргүүнийг улстөржүүлж, намжуулсан, хэтэрхий нэг талыг барьсан байгааг бид хариуцлагатайгаар эсэргүүцнэ. Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүх төрийн байгууллагыг МАН гартаа авцан байгаа энэ үед ардчилал, шударга ёсонд аюул учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг МАН-тай нийлэхгүй байж, энэ хуулинд хориг тавих байх гэж найдаж байна. Хуулийн төслийг өргөн барьсныхаа дараагаар дэндүү шуурхайлан, нэг намын хэт давамгайлсан байдлаар түрэмгийлж байна гэдэг асуудал яримагц УИХ-ын даргын нэр дээрх захирамж гаргаж, ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаа хурал зарлаж, энэ хурлаар ажлын хэсэгт саналаа танилцуулалгүйгээр шууд Байнгын Хорооны хурлаар 70 гаруй саналыг хураасан байгаа. Үүгээр өөрсдийнхөө давуу эрхийг баталгаажуулж авсан гэж бид үзэж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.