С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар Цэцэд хандана

javhlan_700

УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээсэн ч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг олон нийтэд мэдээлсэн. Мөн огцруулах 12 үндэслэлийг УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр уг үндэслэлийг дэмжиж буйгаа илэрхийлэн УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн С.Жавхлан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намтай хамтран ажиллах болсноо илэрхийлсэн юм. Мөн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг дэмжиж ажиллахаас гадна УИХ-ын холбогдох Байнгын хороогоор дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.