Буянт-Ухаа II хорооллын түрээсийн байрууд цагаан сарын өмнө эзэндээ очно

47fbc8_ea34bccee8ecab38original_x974

ТОСК-ийн дэд захирал Б.Цээпилдорж “Буянт-Ухаа II” хороололд 200 орчим орон сууц цагаан сарын өмнө сугалаагаар иргэдэд очно” хэмээн мэдээлэв. Одоогоор ТОСК 2000 орчим иргэний түрээсийн орон сууцанд орох хүсэлт илэрхийлсэн өргөдлийг хүлээж аваад байгаа юм. Тиймээс шинээр өргөдөл хүлээж авахгүй гэнэ. Буянт-Ухаа II хороололд борлогдоогүй үлдсэн гурван өрөө байрнуудыг түрээслэх юм. Нэг метр кв-ыг нь 5500 төгрөгөөр түрээслэх аж. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс утааны голомтод байгаа гэр хорооллын өрхүүдийн газар, байшинг орон сууцаар солих асуудлыг ч тавьж байгаа бөгөөд удахгүй шийдвэр гаргах бололтой.

Буянт-Ухаа II хорооллын дутуу баригдсан 18 барилгыг ирэх найм, есдүгээр сард ашиглалтад оруулна гэв. Ингэснээр 928 айлын орон сууц ашиглалтад орох юм. Эдгээр орон сууцыг түрээслэх, худалдах эсэхийг Засгийн газар шийдэх гэнэ. Цаашдаа ТОСК жил бүр 2000 айлын түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Нийт 1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.