Далай ламын тодруулсан X Богдыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль санаачилжээ

77d1ba_dalai_lama2_x678

Далай ламын монгол дахь айлчлал нэлээдгүй хүмүүсийн анхаарлыг татаад өнгөрсөн билээ. Тэгвэл энэхүү сүр дуулиантайхан айлчлалаас үүдээд олон асуудал нийгэмд үр дагавраа үлдээсэн. Тухайлбал Хятадын тал Далай ламд виз олгосон явдлыг буруутган мэдэгдэл хийсэн. Мөн монголын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ЗГ-ын бүрэн эрхийн хугацаад далай ламыг дахин монголд айлчлуулахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн.

Тэгвэл ошны өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байсан. Учир нь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Засгийн газар X Богдыг тодруулахад оролцохгүй” гэж мэдэгдсэнээс гадна УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нар бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон агуулгатай хуулийн төсөл боловсруулжээ. Бага насны хүүхдийг хутагт, хувилгаанаар тодруулан шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж ирээдүйн хувь заяаг нь шууд шийдэх нь буруу гэж тэд үзсэн байна. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал Далай ламын тодруулсан гэх X Богдыг сэнтийд нь залах боломжгүй болох нь.

untitled-1_zb9xb7c

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.