УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар балгас барилгыг цэцэрлэг болгож чаджээ

15965739_521143964760262_8017540652199421949_n16002868_521144011426924_3794337773670078741_n УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар балгас болсон барилгыг 20 сая төгрөгөөр тохижуулж 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Ингэснээр СХД-ийн 3-р хорооны 100 орчим хүүхэд гэртээ цоожлогдож үлдэх аюулаас салж чаджээ.  Залуу хүн гэхэд түүний хийсэн, санаачилсан зүйл нь иргэдэд үнэхээр таалагдаж байгаа юм.  Хамгийн ядуу, бохирдол ихтэйгээрээ дуудуулдаг Сонгинохайрхан дүүрэг цэцэрлэгийн дутагдалд орсоор ирсэн. Энэ мэтчилэн шинэ цэцэрлэг барих төсөв байхгүй гэхэд хуучин барилгуудыг хямд өртэйгөөр тохижуулж цэцэрлэгийн асуудлыг шийдэж болдогын тод жишээ нь энэ юм. Зүгээр нэг бариад орхих биш СХД-ийн 80р цэцэрлэгийн харьяа салбар болгож хариуцах эзэнтэй болгож байгаа нь сайн хэрэг. Нийслэлд ингэж актлагдаж, балгас болсон нэлээдгүй олон тоологдох барилга байдаг гэнэ. Бусад гишүүд ч гэсэн өөрийнхөө тойрогт ашигладаггүй барилгуудыг ингээд цэцэрлэг болгоод ашиглалтад оруулчихвал гэртээ түгжигддэг олон хүүхдийг аварч чадна. Цэцэрлэгээ нээсний дараа  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар пэйж хуудсандаа Улаанчулуутын хогийн цэг орчим 250 хүүхдийн цэцэрлэг барихаа мөн амалсан. Бага зүйлээр том асуудлыг шийдэж болдогыг харуулсан сайхан ажил болсон гэж тэмдэглэмээр байна. Бусад гишүүд ч энэ залуугаас үлгэр жишээ авах хэрэгтэй.

15940373_521143848093607_4720330792965872438_n 15978028_521144098093582_5861640473631914488_n 15976972_521143864760272_1716457983691552930_n 15965439_521143928093599_2039421605515214392_n 15965215_521144074760251_9026483323023990042_n 15941259_521144141426911_630140030045607537_n 15940686_521143904760268_566705218828229878_n

15940787_521143838093608_3519547625836567725_n

Нийт 2 Сэтгэгдэл
  1. Зөв зүйл хийж байгаа залууг дэмжиж байна. СХД-ээс сонгогдсон гишүүд Нямбаатар шиг байвал ч сайн л байна. Одоо энэ утааг бууруулж өгөөч

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.