Тагнуулаас Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийг шалгаж байна

2
28

4sdkkmd0vtjbhjp1ccm49jmod4

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр  Сангийн сайд Б.Чойжилсүрэн,  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын ар араасаа хийсэн мэдэгдлийг Эрүүгийн хуулийн 85.1-д заасан Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан…”, 87.1 “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан…”, 263.1 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан…”, 264.1 “Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан” гэсэн  хуулийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй учир шалгуулах өргөдлийг  Тагнуулын ерөнхий газарт  гаргасан байна.

e0ad20a7c7de5b3d04b5c1c22887213e width2x_AdoneAzsuwWGQJN

Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан өнгөрсөн сарын 30-нд төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын валютын нөөц ­400 сая ам.доллар байна гэж мэдэгдсэн. Үүний дараа энэ сарын 9-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мөн мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр “Монгол Улсын зээлжих зэрэглэл дөрвөн шатлалаар буурсан. Улсын төсөв 1,8 их наяд төгрөгөөр тасарчээ. Монгол Улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар. Мөн Засгийн газрын нийт өр 21,3 их наяд төгрөг. Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна” гэсэн юм. Энэ хоёр мэдэгдлийн дараа манай улсын эдийн засгийн баримт ил болж, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, иргэдийн “фэйсбүүк”, “твиттер” хаягаар ч хурдацтай тархсан юм. Үүнээс үүдэж монголын эдийн засгийн байдал улам хүндэрсэн төдийгүй зээл, тусламж татахад чөдөр тушаа болж эхэлснээс гадна Засгийн газраас гаргасан бондын үнэ огцож унасан. Үүнээс үүдээд валют тэр тусмаа доллар, юанийн ханш илт өссөн юм.

Хэрвээ  Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарын буруутай нь нотлогдвол гурван сар хүртэл баривчлахаас найман жил хүртэл хорих аж.

Б.Төгөл

 

 

2 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү