Жэки Чан Rolling in deep дууны коверыг дуулжээ

1
33

22

Жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт Skiptrace хэмээх шинэ киноны зураг авалт Өвөр Монголд хийгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус кинонд Жэки Чан дуучин Адейлийн хит Rolling in deep дууг монгол хөгжмийн зэмсгээр тоглуулан дуулсан байна. Киноны эл хэсэг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа аж. Мөн монголчуудад элэгтэй энэ жүжигчин Skiptrace киногоор монголын зан заншил, хөгжмийн зэмсэг, баяр наадам гээд бүгдийг сурталчлахыг хүсжээ.

Т.Дэн

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү