Жолооч нар тормосны шингэн ууснаас болж амиа алджээ

0
110

Өмнөговь  аймгийн нутаг дэвсгэрт, нүүрс тээврийн гурван жолооч амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал амиа алдсан жолооч нар машины тормосыг хөлдөхөөс хамгаалдаг шингэн уусан аж. Эх сурвалжийн мэдээлснээр “Монфорт” хэмээх  Хятад эзэнтэй компанийн зургаан жолооч хэд хоногийн өмнөөс А-ийн төрсөн өдрийг тэмдэглэж архи уусан байна. Хэрэг гарахын өмнө “Эрдэнэс тавантолгой”-гоос зайдуу “Цагаан хад”  гэх газар орчимд хооллож  байгаад  согтууруулах ундаа хэрэглэсэн ажээ. Улмаар амиа алдсан жолооч нарын хоёр нь хоол идсэн газрынхаа ойролцоо, нэг нь Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө амиа алдсан байна.

Т.Сайхан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү