Тосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс

0
70

“Мангасын аман дахь Гурвантэс”, “Тосон бумбын нурууг хэрчсэн тусгай хамгаалалтын бүс”, “Хөвд, Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа” гэсэн цуврал гурван агуулгын дор хөндөх “Тосон бумбын нулимс” асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ бид Монголын өмнийн говьд тохиолдож буй эмгэнэл, харууслыг бүрэн дүүрэн уудлан илчлэхээр зорилоо.

Газар нутаг дээр нь есөн том уул уурхайн компани ашигт малтмал олборлож буй атал эх орныхоо хамгийн ядуу сумдын тоонд багтаж, ард иргэд нь гуниг, гаслан дунд аж төрж байгаа нь туйлын эмгэнэл юм. Тостын нуруу нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өлгий гэдгээрээ хүн зоныхоо бахдлыг төрүүлдэг байсан газар орон. Гэтэл өнөөдөр энэ нутагт газар дэлхийн хэвлий улаанаараа эргэж, устай булаг, ундтай горхи бүр хуурайшин ширгэж, хүн мал тогтохын эцэсгүйгээр доройтон цөлжиж эхэлжээ. Тосон бумбын нүд аргасан зовхи хөндүүртэйгээр анивалзаж, Монгол орны эзгүйрсэн хязгаарт, баялагт сохорсон эрх мэдэлтнүүдийн шунал шороо мэт оволзоно. Үүнийг үзсэн нүднээс өөрийн эрхгүй нулимс унаж, хатаж хорчийсон газрын зүрхийг онож байна.

Эх сурвалж: www.news.zindaa.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү