Өсвөр насныхны “алуурчин” цэнхэр халимыг монгол хүүхдүүд тоглож байна

159
8893

Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” тоглоом дэлхий нийтийг цочроож байна. Тоглогчоо амиа хорлоход хүргэх зорилготой “Цэнхэр халим” хэмээх тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхэд амиа хорлосон тохиолдол олшрох төлөвтэй байгаа учир улс орнууд засгийн газрынхаа төвшинд асуудлыг анхааралдаа авч эхэлсэн. Тухайлбал, Мексикийн эрх баригчид, Мичаокан мужийн Прокурорын газар нийгмийн сүлжээнд тархсан энэ тоглоомын талаар сэрэмжлүүлгийг иргэддээ хүргээд байна. Мөн Мексикт яг одоо “Цэнхэр халим” нийгмийн анхаарлыг татсан хамгийн чухал сэдэв болоод байгаа бөгөөд иргэд олон нийтийн сүлжээнд уг тоглоомын талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Цэнхэр халим” виртуал тоглоом нь ОХУ-аас гаралтай бөгөөд олон нийтийн сүлжээнд тархаж, өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдэг нь өнгөрсөн нэгдүгээр сард тодорхой болсон юм. “ВКонтакте”, “ Instagram зэрэг цахим хуудасны хэрэглэгчдэд тархсан энэхүү тоглоомыг тоглож байгаа хүн хөнгөнөөсөө хүнд рүү шилжих даалгавруудыг биелүүлэх ёстой байдаг бөгөөд хамгийн эцсийнх нь даалгавар амиа хорлох…
Тоглоомыг тоглохын тулд олон нийтийн сүлжээ ашиглагчид өөрийн хуудсандаа #синийкит, #явигре, #синий, #тихийдом гэсэн зүйлийг бичдэг байна. Үүний дараа куратор буюу тоглоомыг зохион байгуулагч нь тухайн хүнтэй холбогддог аж. Тэд хуурамч нэрээр үүсгэсэн хаягнаас холбогдож эхний даалгавраа өгснөөр тоглоом эхэлдэг байна. Ихэвчлэн 50 даалгавар өгдөг бөгөөд хамгийн сүүлийнх нь дээр өгүүлсэнчлэн амиа хорлох даалгавар байдаг бөгөөд ОХУ-д 2015 оны 12 дугаар сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 130 өсвөр насны хүүхэд уг тоглоомыг тоглож эцсийн даалгавраа авсан байна.
Өсвөр насныхны сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг уг тоглоомыг монгол хүүхдүүд ч тоглоод эхэлжээ. Тэр ч бүү хэл бусдыгаа тоглохыг уриалсан уриалга харагдах болсон. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэддээ анхаарал тавьж, тоглож байгаа тоглоом, гишүүнчлэлтэй болсон бүлэг, чат зэрэгт нь хяналт тавихыг анхааруулж байна.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулснаа тун удахгүй хүргэх болно.

 

М.Мишээл

 

159 СЭТГЭГДЭЛ

  1. bas ingej bichhed zuv gehdee arai hetruulj bichsen baina engeed bicheed baival huuhduud itgehgui ulam toglohiig husen yagaad mongol huuhduud togolson geej olon iim tsenher halim gedeg togloomiig .mn-neer bichsen bolhoor mongol huuhduud tataj togolson baina

  2. энэ чинь сэрэмжлүүлэг юм бишүү мэдэхгүйгээсээ болоод тоглоод амиа хорлочихвол яахын мэдэж байвал харин ч тоглохгүй юм бишүү би л хувьдаа тэгж бодож байна

  3. Ugaasaa negent tsahim togloom yum chin hen zogsooj chaddiin. Ene chin mongol tsahim gemt heregtei haritsah yaagaachguin bj yaasan tom2 yum yarih geed bnaa. Uhmeer bga n uhne l bizdee. Hunii uheh amdirah hunii l erh shd… Yund n sur badruuldiin

  4. orsiin aluurchid buteesen togloom gesen aimar yu aa bi toglomoor bn hamgiin suuliin asuult ni hamgiin ondor barilgaas user userehgui bol ger bulii chine alna gedeg bichees baidag yu bail ee

  5. энэ арчаагүй admin гэрийг нь олоод алж чадхуу та нар энэ paged нэгдэхээс уушгинд чинь хор хөнөөл учруулж буй хар утаатайгаа тэмц

  6. Hahahahahhahahahahahhahahhahhahahahhahhahahahahahhhahahahhhahahhahhahhhahahahhahahahahhahahahahahaahahahahahahahahahahahahahahahahahahahahahahhhahahhahaahahahahahahahahahahahahahhahahahahahahhahaahhahahahahhahahahahahahahahhaahahahahahahahahahhhshahahhahhahahahhahahahahahshshsshshhshshshshshshshahahshhshshhs

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү