Сэрэмжлүүлэг: Хөвсгөлийн шилтэй загаснаас 18 иргэн хордлого авчээ

1
182

Хөвсгөл аймгийн Хатгал сумаас худалдан авсан шилтэй загас идсэн иргэд хордлогод орж эмнэлэгт эмчлүүлж байна. Тодруулбал Халдварт өвчин судлалын үндэсний төвд найм, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт долоон өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт гурван хүн гэрээр эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүс нь ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим хурал хийж, эмчилгээний тусламжийн чиглэлээр мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгчээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байна. Хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандана уу.

Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газраас 28 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2017 оны тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” туршлага судлах сургалт семинарт оролцжээ. “Далай ээж” хүнсний захаас Дүүрэн нуур, Хөвсгөл хатгал, Хатан загас, Хөвсгөл цагаан загас нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан байна. Дээрх нэр төрлийн шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ.

Т.Цолмонсайхан

 

1 СЭТГЭГДЭЛ

  1. ҮЙЛВЭРИЙН ТЕХНОЛОГООР БИШ ХИЙГДСЭН, ШИЛЭН САВТАЙ ДАРСАН НОГОО, ЗАГАСНЫ “ЧАНАМАЛ”, ЖИМСНИЙ ЧАНАМАЛ, УТСАН ЗАГАС (ЮУГААРЧ УТСАН БАЙЖ БОЛНО) БҮГД “АЮУЛТАЙ”. УЧИР НЬ “КОНСЕРВАНТ” БАЙХГҮЙ БОЛОХООР ОЛОН ХОНОГ ХАДГАЛАХ БОЛОМЖГҮЙ…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү