Эх үрсийн баярын өдөр ээжүүд бүтэн нүцгэн жагсаал хийнэ

0
191

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд хагас нүцгэн байдалтайгаар гурван эмэгтэй жагсаал хийж, шуугиан дэгдээсэн. Тэгвэл тэд энэхүү жагсаалынхаа үргэлжлэлийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” бүтэн нүцгэн байдалтайгаар хийнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооны тэргүүн Ч.Алтанзагас, “Үндсэн хуулийн 2-р бүлгийн 19дүгээр зүйлд зааснаар төр иргэнийхээ хууль зүйн баталгааг хангах үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс бид Ц.Нямдорж даргад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариу ирээгүй учраас бид тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо” гэв.

Мөн тэрбээр, “Ц.Нямдорж дарга 27 жил хууль зүйн салбарын бүх албан тушаалыг хашсан. Гэтэл өнөөдөр шүүх, прокурор, цагдаагийн байгууллага бүгд авлигад идэгдчихсэн. Энэ хугацаанд та юу хийсэн бэ. Хятадын тагнуул мөн үү? Ард түмэндээ үүнийгээ хэлж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Шаардлагын хариуг тавдугаар сарын 31 гэхэд өгөхгүй бол бид зургаадугаар сарын 1-нд Д.Сүхбаатарын талбайд бүтэн нүцгэн байдалтай жагсаал хийнэ. Аргаа барсандаа л бид ичих нүүрэндээ элгээ наан, үр хүүхдүүдийнхээ өмнө нүцгэлэх гэж байна шүү дээ. Төр засгийн толгойд суусан эрх мэдэлтнүүд гэх хүмүүс нь тэрбум тэрбумаар нь идчихээд ичихгүй байхад бид тэдний эсрэг дуугарахаас ичихгүй байна. Мөн Ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас юунаас ч айхгүй” гэв.

Э.Бат-Уянга

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү