Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно

0
81

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

Монголын Улс төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч билээ.           Тэрээр 1942 онд Завхан аймагт төрсөн.                                                                    Боловсрол: 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.   Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. Гэр бүлийн байдал: Харин түүний гэр бүлийн хүнийг Ш.Цэвэлмаа гэдэг. Тэд гурван хүүхэдтэй.                                                                                                              МУ-д оруулсан онцлох хувь нэмэр:                                                                   1992 оноос 1997 оны зургадугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.                                                                                 Тэрээр Ерөнхийлөгч байх хугацаандаа одоог хүртэл яригддаг “Алт” хөтөлбөр бий болгосон. Мөн Тамсагийн сав газар дахь газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялааж, Монголчууд газрын тосоо боловсруулж хэрэгцээгээ хангах цаг ойрхон байх болтугай хэмээн ерөөл тавьснаас хойш бараг хорин жил өнгөрчээ.                                               Анхны Ерөнхийлөгчийн маань ерөөл биелсэн. Монгол Улс, түүний удирдлага ямар нэг гомдол, нэхэмжлэл болон бусад асуудал гаргахгүй болохыг баталж хэлцэл байгуулан гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

Монголын Улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нь 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болон мэндэлсэн.                                                          Боловсрол: 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн. Хүнсний инженер технологич мэргэжилтэй.                                                                                               Гэр бүлийн байдал: Түүний эхнэрийг А.Оюунбилэг гэдэг. Тэд хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг нь 1975 онд УБДС төгссөн. Багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүний төлөө” сангийн тэргүүн.                                             МУ-д оруулсан онцлох хувь нэмэр: Н.Багабанди нь 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан. Түүний хамгийн их хувьд нэмэр оруулсан салбар нь соёл урлагийн салбар билээ.                                                 Монгол морин хуурийн дэлхийн соёлын өвийн сан ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал юм.

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр

Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм.                                                                               Боловсрол: 1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн.                                                                                   1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэл-ний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.                                                                    Гэр бүлийн байдал:  Түүний эхнэр нь О.Цолмон, 4 хүүхэдтэй.                                МУ-д оруулсан онцлох хувь нэмэр: 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.                                                               Н.Энхбаяр Монголын түүхнээ анх удаа газрыг иргэнд хувьчлах шийдвэр гаргуулсан. МАХН-ын удирдлага 2003 оны 12 сарын 31-ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг одоогийн Оросын холбооны улсад төлж барагдуулснаа зарласан. Мөн мянганы зам төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.

Монгол Улсын дөрөв дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

2009 оноос өнөөг хүртэл хоёр удаа улиран Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа тэрээр 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн.                       Цахиагийн Элбэгдож нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг.                                                                                      Боловсрол: Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа онц дүнтэй төгсчээ. Хуучнаар Зөвлөлт холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр АНУ-ын Боулдер хот дахь Колорадогийн их сургуулийн Эдийн засгийн институтыг онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын их сургуулийн тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн Удирдлагын сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсжээ.                                                                         Гэр бүлийн байдал:  Түүний гэр бүлийн хүнийг Х.Болормаа гэдэг тэд таван хүүхэдтэй.                                                                                                              МУ-д оруулсан онцлох хувь нэмэр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь батлагдаж, шүүх ил тод, нээлттэй болсон. Мөн авилгалтай тэмцэх, ард түмэн эх орныхоо эрдэс баялгийн эзэн нь хэвээрээ байх зэргээр Монгол Улсын байр суурийг байнга илэрхийлсэн олон ажлыг хийж гүйцэтгэсэн.                                                                Мөн Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахдаа “Соёлын довтолгоо-2” аяныг эхлүүлсэн. Шилэн дансны хууль Ерөнхийлөгчийн төсвөөс эхлээд бүхий л төрийн байгууллагуудын санхүүгийн гүйлгээ “шилэн” болгож тэр дунд “ширэн” хэтэвчтэйгээ зууралдсаар байгаа зарим байгууллагыг чичилж буруутгадаг жишиг өнөөдөр тогтсон байна. Энэ мэтчилэн Төрийн тэргүүний зүгээс ажлын өрөөгөө “Иргэний танхим” болгохоос эхлээд АСЕМ-ын хурлыг Улаанбаатарт зохион байгуулах хүртэл олон санал, санаачилгыг өнгөрсөн хугацаанд гаргасан нь өдгөө бодит ажил болсон.

Харин тав дахь ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол. Энэ асуултын хариулт нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс ирэх сард болох дахин сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 Ю.Нямгэрэл

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү