-8 C
Ulaanbaatar, mn
Бямба, 2 сар 24, 2018
Нүүр хуудас Мэдээ Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ

Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ

0
36
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.

Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн.

Өнөөдөр буюу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна.

Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү