Мэргэжлийнхэн өвдөг шороодож, шинэ Засгийн газар хүлээлт үүсгэв

2
111

Сүүлийн жилүүдэд улс төрийн хүрээнд хүндхэн үйл хэрэг ихээхэн өрнөх болов. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед АН-ынхан өөр хоорондоо “алалцаж ” фракц, фракциараа бөөн зодоон болж МАН-ыг ялалтанд хүргэсэн. Гэвч УИХ-д олонх болж чадсан МАН албан тушаалын бялуугаа буруу хувиарласны улмаас өвдөг шороодлоо. Үе үеийн Засгийн газрыг намын нөхөд нь тонгордог жишиг бараг л тогтсон гэхэд буруудахгүй. Энэ удаа ч мөн давтагдав. Гуравхан сарын өмнө “Сайн ажиллаж байна хэмээн үнсэлцэж ” байсан гишүүд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газрыг үндсээр нь арчих шийдвэрийг гаргав.

Харин Монгол Улсын 30 дахь ерөнхий сайд 30 хоногийн дотор тодорч Засгийн газраа байгуулах ёстой. Шинэ засгийн газар байгуулагдаж, олигтойхон оршин тогтновол хийх ажил их бий.

30 хоногийн дотор эрх ямба, албан тушаалаа авсан Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаас өөрчлөлт гэхээсээ илүү улс төрд нүүрлэсэн МАНАНг хэрхэн зайлуулахыг ард түмэн хүсэж байгаа. Учир нь Мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүд үүнтэй тэмцэж байгаа талаараа хэдийнээ ард түмэнд зарлаад өөрсдийгөө “од ” болгоод амжсан. Гэвч ард түмний хүссэн шиг ажиллаж чадахгүй бол тун удахгүй байгуулагдах Засгийн газрыг унтаад сэрэхийн зуурт буцаад унагаахгүй гэх баталгаа байхгүй.

Шинээр томилогдох Ерөнхий сайд Засгийн газрыг бүрдүүлэхдээ хэд хэдэн зүйлийг онцлон анхаарах нь хамгийн наад захын мэдрэмжийн асуудал болж байх шиг.

Хэрэв давхар дээлгүй, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, тулхтай, ноён нуруутай, туршлагатай, мэргэжлийн хүмүүсийг САЙДУУДАД нэр дэвшүүлэн томилуулж, шударга ёс, хуульт төрийг дээдэлж, авилгал, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн албан тушаалтан ч бай хэн ч байсан хуулийн дагуу хариуцлага тооцож чаддаг, төсвийг хэмнэх үүднээс давхардсан орон тоонуудад цомхтгол сайн хийх, дэд сайд гэх албан тушаалыг цомхотгох чадвал эхний үнэлгээг төвөггүйхэн авна. Мөн цаашлаад мэргэжлийн холбоод, эрдэмтэд, ТББ-уудтай сайн хамтарч ажиллан, зарим ажлыг даалгаж өгөх, эрүүл мэнд, хууль зүй, боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж, төмөр зам, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах тал дээр сайн ажиллавал юу юугүй нураад уначихгүй байх боломжтой болох мэт. Эс бөгөөс, Шүүмжлэн байж огцоруулсан Засгийн газар шигээ дорвитой, ард иргэдэд хүртээмжтэй шийдвэр гаргахгүй, үлбэгэр байж, хэн нэгнийхээ барьцаанд орж, баахан давхар дээлтэй, салбараа мэдэхгүй хүмүүсээр кабинетаа бүрдүүлээд явах юм бол тун удахгүй өнөөдрийн Засгийн газар шигээ унах болно шүү гэдгийг сайн тунгаан эргэцүүлж бодсон биз ээ.

 

 

2 СЭТГЭГДЭЛ

  1. Ж.Эрдэнэбатын Засгийн газар боломжийн ажиллаж эдийн засгийн сүйрэл, өрийн дарамтаас өндийж чадсанаар барахгүй МАН-ын Мөрийн хөтөлбөрт туссан үйлдвэржүүлэх болон нийгмийн зарим асуудлуудаа шийдээд эхэлсэн билээ. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг дөрөөлж гомдогсод, нялхсууд АН-тай хүч хавсран Засгийн газраараа туг тахив. Дараагийн засаг бүрдэх, тогвортой байх, энэ засгаас илүү ажиллах ямар ч баталгаа байхгүй. Энэ бол гутамшиг. Өөр юу ч биш!

  2. хөөрхий иргэн та зүүднээс сэрээрэй. одоо огцорсон ЗГ-ыг магтаад яах гэсэн Ард түмэн дүн тавьсаныг хараагүй уу эсвэл нүдэн балай чих чин дүлий юм уу

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү