НИТХ-ын шинэ дарга өнөөдөр тодорсонгүй

0
64

НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар шинэ даргыг тодруулна. Хуралдааныг 10:00 цагаас товлосон ч МАН-ын гишүүд танхимд ирээгүй байна. Тэд дээрх асуудлаар хуралдаж байгаа бололтой.  Өнгөрөгч сарын 22-ны өдөр НИТХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаанаар НИТХ-ын даргад С.Амарсайхан, Б.Баярсайхан нарыг нэр дэвшүүлсэн ч саналын тоо тэнцсэн билээ. Ингэснээр НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Завсарлагын хугацаа өнгөрөгч баасан гаригийн 17:00 цагт дууссан байна. Тиймээс өнөөдөр НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар холбогдох журмын дагуу өмнө нь санал тэнцсэн нэр дэвшигчид дээрээ дахин санал хураалт явуулах юм. Саналын тоо дахин тэнцсэн тохиолдолд шинээр нэр дэвшигчдээ зарлаж, санал хураалт явуулах журамтай аж.

Одоогоор танхимд АН-ын 11 гишүүн ирсэн байна. Харин МАН-ын 28 гишүүн танхимд орж ирээгүй, өрөөндөө хуралдаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

НИТХ-ын нэгдсэн хуралдаан товлосон цагаас хоцорч эхэлсэн ч  МАН-ын бүлэг дахин тав хоногийн завсарлага авлаа. Тус намын бүлгийнхэн хуралдаж хоёр нэр дэвшигчийн хэнийг нь НИТХ-ын дарга болгохоо тохиролцож чадаагүй бололтой. Ингэснээр НИТХ энэ сарын 9-нийг хүртэл хойшилж байна.

ТУГ.МН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү