“ХАППИ ВЕРИТАС” B, С ВИРУСЫН ЭМЧИЛГЭЭГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ

0
33

Хаппи Веритас эмнэлэг нь монголд анх удаа элэгний хатуурлыг хэмжих, “Fibroscan” гэх францын шинэ технологийг нэвтрүүлсэн билээ. Энэхүү шинжилгээг 2005 онд анх францын эрдэмтэд нээсэн бөгөөд монгол улс нь уг технологийг оношилгоондоо нэвтрүүлсэн 29 дэх орон болсон билээ. “Хаппи веритас” оношилгооны төв нь 2008 онд элэгний төв лаборатори нэртэйгээр байгуулагдсан ба 2010 оноос оношилгоо, эмчилгээний төв болон өргөжсөн билээ.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөр хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв гурван сар үнэ төлбөргүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Тодруулбал, элэгний B,С  вирусийн эхний 3 сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Мөн эхний 500 хүнд уг эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм байна.

М.Хишигдэлгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү