Ө.Энхтүвшинг УИХ-ын даргын суудалд томилно

0
366

Шинэ Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын нэрийг өнөөдөртөө /2017.10.11/ багтаан өргөн барина гэж байсан ч одоог болтол тодорхойгүй хэвээр байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15 сайдтай ажиллахаа бүлгийнхэндээ мэдэгдсэн. Энэ дагуу хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн таамгыг дэвшүүлсээр байсан юм.

Ямартай ч хоёр тал тохиролцсоны үндсэн дээр 12 сайд ил болоод байгаа.

  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг

Гэвч зарим сайд болох хүмүүсийн нэрс нийгэмд нилээдгүй маргаан дагуулаад байгаа.

Тухайлбал, Тэдгээрийн тэргүүн эгнээнд Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар явж байгаа. Тэгвэл үүнээс гадна олны анхаарлыг татаж байгаа нэг зүйл бол Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж нэр дэвшсэнээр нэг суудал хоосров. Энэ мэдээж УИХ-ын дэд даргын суудал. Тэгвэл энэхүү суудалд Ө.Энхтүвшинг томилохоор МАН-ын бүлэг тохиролцсон бололцсон аж.

Б.Учрал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү