Шүүхэд төлөөлөх тухай

1
58
  • Сайн байна уу? Намайг Отгон гэдэг. Би одоо 55 настай. Иргэний хэргийн шүүхэд зээлийн гэрээгээ авахтай холбоотой маргаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа. Би удахгүй гадаад орон руу явах болсон тэндээ нилээн удаж магадгүй. Тэгээд өөрийнхөө оронд охиныгоо шүүх хуралд оруулж болох болов уу?
  • Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа маргаандаа та охиныгоо өөрийнхөө төлөөлөгчөөр оролцуулж болно. Гэхдээ төлөөлөх бүрэн эрхийг та итгэмжлэлийн үндсэн дээр олгоно.

Иргэний хуулийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг.  Иймээс та заавал итгэмжлэлээр төлөөлөх бүрэн эрхийг олгосон байх шаардлагатай.

  • Итгэмжлэлийг хугацаатай олгодог уу? Итгэмжлэлийг хугацаагүй олгож болох уу?

Та төлөөлөх бүрэн эрх олгохдоо итгэмжлэлээ хугацаатай болон хугацаагүй олгож болно.

Итгэмжлэлийг хугацаатай олгох бол:

  1. Иргэний хуулийн 64.5 дах хэсэгт зааснаар итгэжлэлийг тодорхой хугацаа заан олгож болно. Гэхдээ тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл нь 3 жилээс илүүгүй хугацаатай байна.

Итгэмжлэлийг хугацаагүй олгох бол:

  1. Иргэний хуулийн 64.5 дах хэсэгт зааснаар хугацаа заахгүй олгож болох бөгөөд хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.

 

ТУГ.мн

 

1 СЭТГЭГДЭЛ

  1. Нөхөртөө иргэний шшүхэд өөрийн өмнөөс төлөөлөх итгэмжлэл 1 жилийн хугацаатай хийж өгсөн түүнийгээ хугацаа дуусахаас өмнө цуцлахын тулд яах ёстой вэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү