Хөдөлмөрийн гэрээ цуцлах

0
89

Хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар үндэслэлүүд байдаг вэ?

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахдаа хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөнөөс хойш 30 хоногийн дотор ажил олгогч өргөдлийг шийдвэрлэнэ. Харин 30 хоног өнгөрсөн тохиолдолд ажлын байраа орхих эрхтэй болно.

Харин хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдол байвал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана.
40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

40.1.3.ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

40.1.6.сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;

40.1.7.контрактад заасан үндэслэл буй болсон.

Хэрвээ ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болвол хэд хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстой вэ?

Ажил олгогч:

  • Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхүл ажилтны тоог цөөрүүлсэн /ажилтнуудыг бөөнөөр халах/ тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой.
  • Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой.

ТУГ.МН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү