Гэр бүлийн хүчирхийллийн тухай

0
299

Иргэн У нь эрүүл болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Д-г удаа дараа зодож хэл амаар доромжилдог 7 хоногт 3 удаа архи ууж агсам согтуу тавьдаг. Д нь хэд хэдэн удаа салах гэж оролдсон боловч У нь удаа дараа дарамталж бие махбодид нь гэмтэл учруулж сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд байлгасаар 2 жил болсон байна. Энэ үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл мөн үү?

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 5.1.1-д заагдснаар гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулинд заасан гишүүн /эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд/, төрөл садангийн хүн нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  6.1.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байна.

Гэр бүл дэх бие махбодийн хүчирхийлэл гэж гэр бүлийн нэг гишүүн, нөгөө гишүүнээ зодох, хохирогчийг үхэлд хүргэж болох буюу үхэлд хүргэсэн бие махбодийн гэмтэл санаатай учруулсан, бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хохироосон, нэр төр, алдар хүндийг нь гутаасан, өөрийн биеийн хүч, чадал, аливаа зэвсгийг ашиглан эмэгтэйн бие махбодид гэмтэл учруулах, гэмтээхийг хэлнэ.
Гэр бүл дэх бэлгийн хүчирхийлэл гэж гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ бэлгийн халдашгүй байдалд хууль бусаар халдах, бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг хэлнэ.
Гэр бүл дэх сэтгэл зүйн хүчирхийлэл гэж гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл гэж гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

Үүнээс дүгнэн үзэхэд У-гийн үйлдэл нь сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн байна.

ТУГ.МН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү