Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх тухай

3
141

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн үйлдэлийн шинж чанараас нь хамааран Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулинд заасан хариуцлагыг оногдуулна.

  1. Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүндээ хөнгөн гэмтэл учруулж, хохиролын хэмжээ нь 300,000 /гурван зуун мянган/ төгрөг болон түүнээс дээш хохирол учирсан бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид эрүүгийн хуулинд заасан хариуцлагыг оногдуулна.

Гэр бүлийн гишүүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших эрхэд халдсан бол Эрүүгийн хуулийн 11.7.1.3 дах хэсэгт зааснаар зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  1. Гэр бүлийн гишүүн нөгөө гишүүнээ хөнгөн гэмтэл учруулалгүйгээр зодсон, гар хүрсэн зэрэг бусад шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна.

Гэр бүлийн гишүүнийг зодсон, хүсээгүй үйлдлийг нь хийлгэсэн, хийхийг хүссэн зүйлийг нь хийлгээгүй, бусадтай харилцахыг хязгаарласан, эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг зөрчлийн тухай хуулийн 5.4.4.4 хэсэгт зааснаар албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

3 СЭТГЭГДЭЛ

  1. Гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл хаалттай хаалганы цаана маш их үйлдэгддэг. Хуулийн байгууллагад хандахаар хоёр гурав хоног болоод л суллаад явуулна. Тэгээд дахин хүчирхийлэл үйлдэнэ эхнэр хүүхдэнэ зодно. Хуулийн байгууллага нь хариуцлагаа тооцож чаддаг бол нийгмийг сэртхийлгэсэн олон гэмт хэрэг гарах нь багасах л болов уу. Манай хууль гэж эрх мэдэлтэй танил талтай хүчирхийлэгчдийн талд үйлчилдэг бугшсан газар болсон нь үнэн шүү дээ

  2. Гэр бүлийн хүчирхийлэл газар авсаан. Цагдаа дуудаж өгөөд ч нэмэргүй, түр саатуулахад 1,2 хонуулаад суллаад тавина. Нөгөө нөхөр нь улам өширхөж зодож нүднэ. Сүүлдээ цагдаад хэлэхээс айж зодуулж дарамтлуулаад л суудаг. Амь насанд хүрэх зүйл ч гарна. Энэ гэр бүлийн хүчирхийлэлийн заалтыг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Давтан хүчирхийлэл үйлдэж байгаа бол оногдуулах арга хэмжээг хүндрүүлэх хэрэгтэй

  3. Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай тусад нь хууль боловсруулах хэрэгтэй санагддаг. Маш олон хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд далд нууц байдалд байдаг. Ганц эмэгтэй хүн ч биш эрэгтэй хүн ч ийм байдалд байдаг. Хадамууд нь хүргэнээ, бэрээ хүчирхийлэлд байлгадаг. Эхнэр нь нөхрөө ажил төрөл, нэр төрд нь сэв суулгахаас, мөн өөрөө төрөл садан, найз нөхөд, хамт олондоо энэ тухай мэдэгдэхгүйгээр нууцалдаг үзэгдэл маш их байдаг.
    Зарим нь хэнд хэлж хаашаа хандахаа мэдэхгүй, дэмий цагдаад хэлнэ ганц хоног баривчлаад гаргаж явуулдаг нөгөөх нь улам өширхөж дарамтлах хэлбэрээ улам нарийсгадаг. Үүнээс болж маш олон хэрэг зөрчил гардаг. Зарим нь нууж хаашаа хандахаа мэдэхгүй байсаар бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа ч алдах эрсдэл үүнээс үүдэлтэй.
    Дахин дахин хүчирхийлэл үйлдэгчдийг маш сайн хашрааж өгдөг байвал. Ганцхан зодож цохих биш байнгын хэл амаар доромжилж, цаг үргэлж хардаж, дарамтлах, гутаан доромжилдог авир ааш муутай, эхнэрээрээ тэжээлгэдэг даварсан нөхдүүдэд зохих шийтгэлийг нь оноодог л болмоор санагддаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү