ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

0
1141

Монгол улсын гэр бүлийн тухай хуулинд тусгагдснаар гэрлэхэд харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно.

Гэрлэхэд харшлах шалгаан гэдэгт

  1. Гэрлэгчдийн аль нэг нь өмнө нь гэрлэж байсан бөгөөд гэрлэлт хүчинтэй байгаа бол
  2. Гэрлэгчдийн аль нэг нь 18 насанд хүрээгүй бол
  3. Гэрлэгчид хоорондоо төрөл, садангийн холбоотой бол
  4. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх
  5. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх
  6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй шалтгаан орно.

Гэрлэлтээ хэрхэн бүртгүүлэх вэ?

Гэрлэгчид иргэний бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлнэ.

13.1.Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно.

13.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө хамтран гаргана.

Жич: Гэр бүл болсноо батлуулах тухай өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг тодорхой дурдсан байна.

Гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөлд:

  • гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
  • эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагааг заавал хавсаргана.

Дээр материалыг бүрэн бүрдүүлэн өгсөн тохиолдолд иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэх бөгөөд гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна. Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно.

Гэрлэлт бүртгүүлэхийг хэр хугацаанд шийдвэрлэх вэ?

Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авснаас хойш гэрлэснийг 30 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ олгоно.

Гэрлэлтийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана.

  • Гэрлэгчдийн харьяалал, овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр;
  • Гэр бүл болсон он, сар, өдөр;
  • Гэрлэлтээ бүртгүүлсэн он, сар, өдөр
  • Бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний дугаар
  • Бүртгэл үйлдсэн албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү