ААН-үүд гаднах орчныхоо цасыг цэвэрлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

0
67

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Хэрэв өөрийн аж ахуй нэгжийнхээ 50 метр доторх талбайг цэвэрлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Тодруулбал: 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “…гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм.

Журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй. Жил бүрийн өвлийн улиралд халтиргаа гулгааны асуудал иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тухайлбал 2016 оны 11 сарын байдлаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд халтирч унаснаас болж, гэмтэж бэртсэн шалтгаанаар 2,208 иргэн ханджээ.

М.Хишигдэлгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү