Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн турш хянан зохицуулдаг боллоо

0
21

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ нь Монгол Улсын хэмжээнд автотээврийн хөдөлгөөнийг хянах орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв”-г байгуулан улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн турш хянан зохицуулж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлээд байна.

Тус төв нь тээврийн хэрэгсэлд суурилуулсан байршил тогтоох төхөөрөмжөөс үүрэн холбооны сүлжээгээр тухайн тээврийн хэрэгслийн байршил, чиглэл, хурдны мэдээлэлийг бодит цагийн горимд хүлээн авч, интернэтэд холбогдсон компьютер болон ухаалаг гар утсаар тээврийн хэрэгслүүдийг шууд хянах боломжтой юм. Түүнчлэн аймгуудын “Автотээврийн төв”-үүд болон тээвэрлэгч аж, ахуйн нэгж тус бүрд өөрсдийн тээврийн хэрэгслийг хянах бололцоог олгож тээврийн хэрэгслийн хяналтын програмд нэвтрэх эрх олгосон.

Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажилласнаар:

  • Тээврийн хэрэгслүүдийн хурд хэтрүүлэлт буурах;
  • Зам, тээврийн осол буурах;
  • Цагийн хуваарь, маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох;
  • Зогсоолын бус газар шаардлагагүй тохиолдолд зогсохгүй байх;
  • Цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл зэргээс шалгаалан тээврийн хэрэгсэл саатсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах;
  • Гэх мэт сайн үр дүнд хүрээд байна.

Мөн тус төвийн “Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээ нь  автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай хүргэх зорилгоор ажлын өдрүүдэд 07:00 – 22:00 хүртэл, амралтын өдрүүдэд 08:00 – 20:00 цаг хүртэл ажилладаг юм.

Үйлчилгээний танилцуулга

“Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234” үйлчилгээ нь иргэдэд дараах төрлүүдийн мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

  • Улс, хот хоорондын зорчигч тээврийн чиглэл, цагийн хуваарь, үнэ тариф
  • Зам, гарц хааж зогссон тээврийн хэрэгслийн жолоочтой холбох
  • Тээврийн хэрэгслийн үзлэг, хяналт
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн
  • Онлайн билет захиалга
  • Торгууль
  • Татвар, даатгал г.м

Нийт дуудлагын ихэнх хувийг зам, гарц хааж тавьсан тээврийн хэрэгсэл болон улс, хот хоорондын зорчигч тээвэртэй холбоотой дуудлагууд эзэлж байна.

Хэрвээ таны грашны гарц болон хөдөлгөөнд саад учруулан зогссон, жолооч нь утасны дугаараа үлдээгээгүй тээврийн хэрэгсэл байвал 1900-1234 тусгай дугаарт холбогдон тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой шууд холбогдох боломжтой. Манай лавлах нь хувь хүний мэдээлэл, утасны дугаарыг бусдад задруулдаггүй ба өөрийн утсаараа дамжуулан холбож өгдөг.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв” нь улс хот хоорондын зорчигч тээврийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн байршил, хурдыг GPS төхөөрөмжийн тусламжтайгаар 24 цагийн турш хянаж, шаардлагатай зохицуулалтыг хийн ажиллаж байна. Иргэд маань хүн болон дайвар ачаа тосож авах шаардлагатай тохиолдолд 1900-1234 дугаарт холбогдон тэдгээр тээврийн хэрэгслийн байршлыг асуун, вокзалууд дээр хүлээлгүйгээр яг ирэх үед нь очих боломжтой юм.

ТУГ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү