Тээврийн хэрэгслийг түр саатуулах тухай

0
100

Сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл ихэссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ээр хориглосон газарт /Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон газар гэдэгт түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож/ хөдөлгөөнд саад учруулж зөрчил гаргасан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин /ачигч автомашин/ ашиглан тусгай хашаа /талбай/-д зөөж шилжшүүлнэ.

Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг хэн гүйцэтгэх вэ?

“Замын цагдаагийн алба” нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Ачигч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажиллагааг Улаанбаатар хотод Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албаны хэлтсийн ерөнхий жижүүрийн, орон нутагт Цагдаагийн газарт, хэлтсийн ерөнхий жижүүр /цаашид “ерөнхий жижүүр” гэх/-ийн хяналтын дор явуулна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага дараах эрхтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах гэх мэт

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үед учирсан хохиролыг хэн хариуцах вэ?

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үед түүний эд ангийг эвдэж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд эвдрэл, гэмтэл учирсан бол хохирлыг холбогдох байгууллага, албан хаагч хариуцна.

Жич: Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах журмын 1.3. дах хэсэгт зааснаар Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно

Замын хөдөлгөөнд зөв боловсон оролцоцгооё.

Таны авто машиныг ачиж яваад харин буулгахдаа ингэж буулгадаг

Posted by Монгол on Thursday, November 9, 2017

ТУГ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү