Монголчууд АНГЛИ хэлний боловсролоор 80 орноос 71-д жагслаа

0
27

Швейцарьт төвтэй EF боловсролын байгууллага жил бүр унаган биш англи хэлтэй дэлхийн орнуудын англи хэлний боловсролын түвшинг үнэлж “EF English Proficiency Index” жагсаалтыг гаргадаг. Тэд саяхан 2017 оны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа улс орнуудын нийт нэг сая гаруй насанд хүрэгчдээс англи хэлний сорил авч үнэлсэн байна.

Энэ жил Монгол улс 80 орноос 71 дүгээр байрт оржээ. Энэ нь Ази, Номхон Далайн бүс нутагтаа дороосоо гуравдугаарт, зөвхөн Камбож, Лаос улсуудын урд орсон үзүүлэлт юм.

Монгол улсын үзүүлэлт жилээс жилд буурч байна. 2015 онд бид 70 орноос 64-т, 2016 онд 72 орноос 66-т орж байжээ. Энэ жилийн үнэлгээнд Ангол, Бангладеш, Камерун, Куба, Грек, Нигери, Өмнөд Африк улсуудыг нэмж оруулжээ.

Хүйсээр нь авч үзвэл Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс бага зэрэг илүү чадвартай боловч хоёул дэлхийн болон бүс нутгийн дунджаас бага үзүүлэлттэй байна.

Англи хэлний боловсролоор тэргүүлсэн 10 орон:

  1. Нидерланд
  2. Швед
  3. Дани
  4. Норвеги
  5. Сингапур
  6. Финланд
  7. Люксембург
  8. Өмнөд Африк
  9. Герман
  10. Австри

Англи хэлний боловсролоор хамгийн муу 10 орон:

70. Оман

71. Монгол

72. Саудын Араб

73. Ангол

74. Кувейт

75. Камерун

76. Алжир

77. Камбож

78. Ливи

79. Ирак

80. Лаос

 

Тайлантай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү