Өмнөд Солонгос K-City нэртэй дуураймал хотыг нээж байгаагаа зарла

11
30

Одоогоор АНУ-ын компаниуд ноёлж байгаа жолоочгүй автомашин бүтээх төсөлд Өмнөд Солонгосын эрх баригчид томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Тус улсын Газар, Дэд бүтэц, Тээврийн яам өчигдөр 320,000 м.кв талбай эзэлсэн K-City нэртэй дуураймал хотыг нээж байгаагаа зарлажээ. Одоогоор зөвхөн машин зам нь нээгдэж байгаа бөгөөд цаашдаа жинхэнэ хот доторх орчинг бүрдүүлэхэд 11 тэрбум вон зарцуулахаар төлөвлөсөн байна. Зөвхөн жолоочгүй автомашин туршихад зориулсан тус хотод замын 35 ялгаатай нөхцөл байдлыг зохиомлоор бүрдүүлэх гэнэ. Үүнд төлбөртэй гарцууд, явган хүний гарц, төмөр замын огтлолцол, барилгын ажил явагдаж байгаа зам, тэр ч байтугай энхэл донхол, зам дээр гарсан нүх ч байх ажээ.

Өнгөрсөн тавдугаар сард K-City төслийг зарлахдаа Өмнөд Солонгосчууд 88 акр талбайтай дэлхийн хамгийн том туршилтын хот гэж байв. Гэвч үүний дараа Google компани Калифорнид үүнээс том буюу 91 акр талбайтай дуураймал хот байгуулснаар хоёрт орох хэмжээтэй болсон юм. Өмнөд Солонгос 2020 онд Level 3 түвшний жолоочгүй машиныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна.

Энэ түвшний машины жолооны ард хүн суудаг ба онцгой тохиолдолд жолоодлогод оролцох үүрэгтэй байдаг.

Өнөөдрийн байдлаар ийм түвшний автомат жолоодлоготой машиныг дэлхийн олон компаниуд туршиж байгаа юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын гол автомашин үйлдвэрлэгч Хьюндэй компани масс зах зээлд зориулсан анхны автомат жолоодлоготой машин Ioniq-ийг Лас Вегасын технологийн шоуны үеэр танилцуулсан. Тавдугаар сард Самсунг компани ийм машиныг нийтийн зам дээр турших эрхийг засгийн газраасаа хүссэн байна.

Үүнээс хоёр сарын дараа түүний өрсөлдөгч LG Electronics мөн нийтийн зам дээр автомат жолоодлоготой машин турших эрхээ авчээ.

K-City хотыг нээсэн явдал нь энэ салбарт тэргүүлэх эрмэлзлэлтэй Өмнөд Солонгосчуудын хувьд томоохон алхам болж байна.

ТУГ.мн

11 СЭТГЭГДЭЛ

  1. Дорогие россияне совсем немного осталось до престоящего каникул в связи с этим вопрос кто куда подумывает поехать отдыхать?
    Подумываем с сестрой отправиться отдыхать, кто где ищет жилье в геленджике?
    Боюсь что обманут сейчас столько воров страшно бронировать.

  2. Для того что бы в новом году привлечь финансы необходимо:
    нарядить ёлку купюрами или монетами.
    А если финансы нужны уже сегодня. То можно оформить беспроцентный займ тут: ruszaimonline.ru

  3. Дорогие соотечественники скоро осталось до престоящего лета в связи с этим вопрос кто куда собирается поехать отдыхать?
    Подумываем с сестрой поехать отдыхать, кто где ищет отдых в геленджике?
    Боюсь что обманут сейчас столько мошенников страшно бронировать.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү