Хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын халдвараар эмчлэгдээд гарах үеийн зөвлөмж

0
61

Хүүхдүүд амьсгалын эрхтэний өвчнүүдээр өвчлөмтгий байдаг нь тэдний амьсгалын эрхтнүүдийн бүтцийн онцлог, бусад ямар нэгэн эмгэг ялангуяа суурь өвчнүүдээр өвчлөх, түүнчлэн амьдарч буй орчин, байгаль цаг уурын нөлөө  зэрэгтэй шууд буюу шууд бусаар холбоотой.

Уушгины үрэвсэл буюу уушгины хатгалгаа нь уушгины цулцангийн тодорхой хэсэг цочмогоор улайн хавагнашиж, шүүстэж эмзэглэн, нэвчдэстэн үйл ажиллагаа нь хямрахыг уушгины үрэвсэл гэнэ.

Шинж тэмдэг:
  • Халуурах
  • Зовууртай ханиалгах
  • Тайван үедээ амьсгаадах
  • Амьсгалахад хүндрэлтэй байх
  • Амьсгалын тоо олшрох
Гэрт гараад:

Таны хүүхэд эмнэлгээс гараад эдгээр шинж тэмдэг бага багаар арилна.

  • Ханиалгалт нь 7-14 хоногийн дараа бага багаар багасна.
  • Хоолны дуршил болон нойр нь 7 хоногийн дараанаас сайжирна.
  • Хүүхдийнхээ асаргаанд онц анхаарах хэрэгтэй. Хангалттай шингэн уулгана.
  • Дааруулахгүй байна. Дахин халдвар авахаас сэргийлэх
  • Цээжинд доргилттой массаж хийх нь таны хүүхдийн цэрийг суллаж өгөхөд нь тусална.  (Хэрхэн массаж хийх талаар сувилагч зааж өгнө.)
  • Хурц үнэртэй, спирт агуулсан ариутгагч, савангаас хол байлгах.
  • Гарын ариун цэвэр сайн сахих.
  • Тамхинаас хол байлгах ба гэр, машин эсвэл хүүхдээ байгаа газарт тамхи татахаас татгалзах.
  • Хүүхдийн өөрийн уудаг шингэн зүйлсийг сайн уулгана ( цай, ус, хярам,  г.м)
Хооллолт:
  • Таны хүүхэд хангалттай сайн идэж, уух хэрэгтэй.
  • Нэг дор их хэмжээгээр идүүлж уулгах нь хүүхдийг ядрааж болзошгүй тул бага багаар олон удаагийн давталттай өгөөрэй.
  • Хоол идэж уухдаа ханиалгаж байгаад бөөлжиж хоолоо гаргавал хэдэн минут хүлээж байгаад дахин өгөөрэй.
Эмийн эмчилгээ:
  • Антибиотик эмчилгээ нь уушгины хатгалгааны эдгэрэлтийг сайжруулж өгнө.
  • Эмч антибиотик эмчилгээг үргэлжлүүлэн уухаар зөвлөсөн бол хэрхэн хэзээ хэд хоног уухыг тайлбарлаж өгнө.
  • Эмийн эмчилгээ таслахгүй байх.
  • Хүүхдийн биеийн байдал сайжирсан, эмийн эмчилгээг үргэлжлүүлэн ууж давтан ирэх хугацаандаа үзлэгт хамрагдаарай.
  • Ханиалгах нь таны хүүхдийн уушгин дахь цэрийг ховхолж өгж байгаа тул дур мэдэн эмчийн зөвшөөрөлгүйгээр ханиалганы, ханиадны эсрэг эмийг бүү өгөөрэй.
Яаралтай эмнэлэгт ирэх буюу эмчид үзүүлэх шинжүүд:
  • Халуурах.
  • Амьсгал саадтай болох. (хүчилж амьсгалах, зайнаас цээж шуугиж сонсогдох)
  • Амьсгалын тоо олширвол.

Хүүхэд тайван байх үед амьсгалыг  1 минутын турш тоолно.

  • 40 удаа /1-с дээш настай/
  • 50 удаа /2 сараас 1 нас хүртэл/
  • 60 удаа /2 сар хүртэл/ амьсгалах.
  • Биеийн байдал дордвол
  • Бөөлжиж, шингэн дутагдалд орвол

Эмийн зохистой хэрэглээний үүднээс антибиотикийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

ТУГ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү