Өсвөр насны хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай

0
57

Сүүлийн үед гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан эхний найман сарын дүнгээс харахад 325 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байна.

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд насны хязгаар байгаа юу?

Эрүүгийн хуулийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Өсвөр насны хүүхдэд ямар гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх вэ?

Эрүүгийн хуулийн 6.2.2 дах хэсэгт зааснаар Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн дараах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

  1. Хүнийг алах
  2. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
  3. Хүчиндэх
  4. Хулгайлах
  5. Дээрэмдэх
  6. Эд хөрөнгө устгах, гэмтээх
  7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
  8. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
  9. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах
  10. Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах
  11. Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах
  12. Террор үйлдэх

Дээрх гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн өсвөр насны хүнд ямар төрлийн ял оноох вэ?

– нийтэд тустай ажил хийлгэх;

– зорчих эрхийг хязгаарлах;

– сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих.

ТУГ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү