Багш нарын цалин 50 хувиар нэмэгдлээ

13
2630

Багшийн цалинг нэмүүлэх түр хороо болон БСШУСЯ, НХХЯ, Сангийн яам хамтран багш нарын цалинг 2018.01.01-нээс эхлэн үндсэн болон нэмэгдэл цалин, урамшууллын хамт сар бүр 50 хувиар нэмэгдүүлэн олгохоор болжээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн тэмцэж цалингаа нэмүүлэх шат дараатай арга хэмжээг 2017 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Засгийн газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 1,6 сая төгрөг болгоно хэмээн нийт гурван удаа шаардах бичиг хүргүүлсэн юм. Энэ хугацаанд шинэ Засгийн газар солигдож хугацаа алдсан нь багш нарын тэмцлийг мухардалд оруулж байсан ч салбар дундын хоёр талт хэлэлцээрийг байгуулж чадсан. Хэлэлцээр нэг сарын турш саналын зөрүүтэй маргаантай байдалд нилээд ширүүн өрнөж, зөрчилдөөн үүсэж байсан боловч сүүлийн мөчид талууд нэгдсэн шийдэлд хүрсэнээр 2020 оныг хүртэл багшийн цалинг үе шаттайгаар тасралтгүй нэмэгдүүлснээр өчигдөр 1,6 сая төгрөгт хүргэх гэрээнд гарын үсэг зурагдаж багш нар хүссэн зорилгодоо хүрч чадлаа. Мөн 2017 оны 12 сард багтан сургууль цэцэрлэгийн 45 мянга гаруй багш, ажилчдын цалин дээр 516 мянган төгрөгийг олгохоор болжээ.

ТУГ.мн

13 СЭТГЭГДЭЛ

  1. за даа уул уурхай болон бусад саолбаруудад хайран цагаа үрэх шаардлагагүй боллоо өнөөдрөөс эхлэн багш болох ажлаа хөөцөлдөж багш болъё доо

  2. боловсролын чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй өнөөдрийн нийгэмд ерөнхий боловсролийн сургууль төгсөөд оноо өндөртэй нь МУИС, ШУТИС, АУДС, гэх мэт сургуулиудийг аваад оноо багатай нь сургуулгүй хоцорч байхаар гээд МУБИС орж байгаа үндсэндээ бол муу сурлагатангууд багшийн сургуулийг сонгож багш болцгоож байна гэсэн үг ийм хүмүүс хүүхдүүдэд ямар боловсрол олгох нь ойлгомжтой \мэдээж бүгд биш \ тийм болохоор боловсролийг нийгмийн хөгжлийн хамгийн анхны хамгийн том зүйл болгох хэрэгтэй

    • Yagaad gwel calin bagatai hariuclaga ondortei ajliig hen songoh we dee. Ondor shalguur tawiad ch bagsh boloh huseltei hun bhgui bhad duurgelt hiihiin tuld bosgo onoo baga bjiij elsegchidteigeer jilees jild yawlaa. Calin nemegdeheer bagsh boloh huseltnuud nemegdeed irehed bosgo onoo shalguuruud undur tuwshind ochino. Ene oilgomjtoi bgazde zowhon neg taliig harj yariad bhiin

  3. Shaal hudlaa shdee nalaih dvvregiin tsetserleg ylgaj ogno gsen 2017 ond ajild orson hvmvvst bas sahilagiin shiitgeltei hvmvvst ogohkv gsen bas l gomdoltoi l ym hichneen shine ajiltanch gsen hicheej l ajilj bgaa shdee

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү