Туршилтаар ажиллах тухай

0
19

Сайн байна уу? Намайг Сарангуа гэдэг. Би нэгэн компанид туршилтаар ажиллаж байгаа юм. Би хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юу? Туршилтын хугацаа хэд хоног байдаг вэ?

Сайн байна уу?.

  • Туршилтаар ажиллах ойлголт гэж юу вэ?. Туршилтаар ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юу?
  • Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дах хэсэгт заасны дагуу “Ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай, эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд  тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтантай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг туршилтаар ажиллах гэж ойлгоно.
  • Туршилтын хугацаа хэд хоног байх вэ?
  • Ажилтны туршилтын хугацаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа 3 сар хүртэл байна. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү