Салют, бенгалын галыг насанд хүрээгүй хүүхдэд худалдахыг хоригложээ

0
24

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЦЕГаас анхааруулах зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг хүргэе.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах, мөн Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж буй зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг сануулж байна.

Салют, бенгалын гал худалдан борлуулдаг зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглож, аюулгүй ажиллагааны зааврыг худалдан авагч нэг бүрт тарааж ажиллах. Ил задгай иргэдийн гар дээрээс гарал үүсэл, тодорхойгүй салют, бенгалын гал болон ижил төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар иргэн зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү