Дауны синдромтой хүүхдүүдэд 130-р сургууль “тусгай анги ”нээж өгчээ

0
40

Утаатай, уцаартай энэ цаг үеэр нэгэн гэгээлэг мэдээг та бүхэндээ дуулгая.

Дауны синдромтой хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хүрээнд Монголд анх удаа тэдгээр хүүхдүүдэд зориулж 130-р бага сургууль “тусгай анги ”гаргаж өгчээ. Дауны синдромтой хүүхдүүдийг улсын хэмжээнд тоолсон судалгаа, тооллого байдаггүй. Гэхдээ дунджаар 700 төрөлт тутамд нэг даунтай хүүхэд төрдөг ерөнхий статистик мэдээ дэлхийд байдаг аж.

Монголын дауны холбоонд одоогоор 300 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд үүний тал хүрэхгүй хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдсан байдаг гэсэн судалгаа бий. Нийслэлийн хэмжээнд тусгай сургуулиудыг эс тооцвол анх удаа Монголын Дауны холбооны санаачилгаар Хан-Уул дүүргийн 130-р бага сургуульд эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхдүүдийн орчинд нийгэмшүүлж, танин мэдэхүйн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс дээрх санаачилгыг гаргасан байна.

Дауны Синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг гэж эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн Дауны синдромтой хүмүүс бие махбод болон оюун ухааны хөгжлийн хувьд удаашралтай байдаг бөгөөд насанд хүрсэн хүний оюуны чадавхи 8-9 настай хүүхдийхтэй ижил байдаг. Мөн дархлаа муу учир зүрхний өвчин, цус багадалт, бамбай булчирхайн өвчлөл, сэтгэцийн өвчин зэрэг өөр олон өвчинд өртөх магадлалыг ихэсгэдэг аж.

Иймд эдгээр хүүхдүүдийг нийгэмд тэгш эрхтэйгээр сурч боловсрох орчинг бүрдлүүлж өгсөн 130-р сургуулийн хамт олонд манай сайтын зүгээс талархаж буйгаа мөн илэрхийлж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү