Харумафүжи Д.Бямбадоржийн хэрэгтэй холбогдуулан Какурюү М.Ананд, Хакухо М.Даваажаргал нарын цалинг хасжээ

0
60

Японы сүмогийн холбоо экс-ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн нэр холбогдсон дуулианы талаар өчигдөр шийдвэрээ гаргаж, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэжээ.

Ёкозүна Хакухо, ёкозүна Какурюү нарыг болсон явдлын үеэр хамт байсан боловч өөрсдийн зүгээс хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж, Какурюү М.Анандыг нэг сар, Хакухо М.Даваажаргалыг 1.5 сарын хугацаанд цалинг 100 хувь хасах шийтгэл оноосон байна.

Мөн Харумафүжигийн харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката Исэгахамаг Захирлуудын зөвлөлийн гишүүнээс огцруулжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд ёкозүна Харумафүжи зодог тайлахаар шийдсэнээ зарласан өдөр ояката Исэгахама Захирлуудын зөвлөлийн гишүүнээс сайн дураар огцрох хүсэлтээ Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакүд хүргүүлсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү