Маш бохир орчинд цэвэрлэгддэг “Таван цул ”

0
66

Монголчууд бидний хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг хүнсний нэг бог, бод малын гэдэс билээ. Тэгвэл гадуур зардаг таван цулын махыг хаана, ямар орчинд цэвэрлэдэг. Ариун цэврийн шаардлага хангадаг эсэх талаарх мэдээлэл хомс байдаг.

Саяхан Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны НУТАГ ДЭВСГЭР, ХУУЧНААР ХМК-ийн 6 цагаан байрны гуравдугаар байрны нэг давхарт бог малын гэдэс доторхыг 21 цагаас хойш маш бохир орчинд цэвэрлэж орцонд муухай үнэр ханхлуулж малын бойны газар шиг л байгаа бөгөөд энэ нь иргэдийн бухимдлыг хүргэсэн байна. 

Иргэдийн ярьж буйгаар малын гэдсийг шалаар дүүрэн овоолж, бохир заваан орчинд хадгалдаг. Энэхүү бохир орчинд үйл ажиллагаа явуулж, олон хүмүүсийн эрүүл мэндийг хохироож буй үйлдлийг хараад ихэд эгдүүцсэн байна.

Тэгвэл Мэргэжлийн хяналтынхан юу бодож сууна вэ? Ийм заваан нөхцөлд  уутлаж савлаад зардаг гэдгийг ч  бид мэдэхгүй худалдаж авсаар л…

Түүнчлэн дээрх бохир байдлаас болж бохирын шугам бөглөх эрсдэл өндөртэй байгаа тул тухайн байрны оршин суугчдын бухимдлыг ихээр төрүүлж буй юм байна. Улмаар орон сууцны иргэд Сууц өмчлөгчдийн холбоо болон хорооны засаг даргадаа мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрчээ. Тиймээс аргаа барсандаа бодит нөхцөл байдлын зургийг олонд дэлгэжээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү