УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эргүүлэн татах асуудал яригдлаа

1
99

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүнийг хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа Монголын Залуу Хуульчдын “Хос Дэнс ”ТББ-ын клубийн тэргүүн А.Гантөмөр болон залуу хуульчид мэдэгдэл хийлээ.

”УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүний Төрийн ордонд энэ оны 12 дугаар сарын 19-ний өдөр МАХН-ын Их хурал зохион байгуулсан нь хэд хэдэн хууль зөрчсөн ”гэж үзээд О.Баасанхүү гишүүнийг эргүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байгаа үндэслэлдээ УИХ-ын тухай хуулинд УИХурлын гишүүн хүн гишүүнийхээ нэр хүндийг  хувийн зорилгодоо ашиглахыг хориглодог. Гэтэл О.Баасанхүү гишүүн Төрийн ордонд амралтын өдрөөр МАХН-ын хууль бус Их чуулганыг зохион байгуулсан. Тэрхүү зохион байгуулсан чуулган нь тухайн намаас гараагүй, албан бус шийдвэр байсан. О.Баасанхүү гишүүн уг чуулганыг зохион байгуулахдаа 150 сая төгрөгийг хандивын шугамаар босгосон нь хууль зөрчисөн асуудал гэж тэд мэдэгдлээ.

Улс төрийн намын тухай хуулинд иргэн 1 сая хүртэлх төгрөгийг хандивлах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Гэтэл О.Баасанхүү гишүүн энэхүү хуулийг зөрчиж хандивлагч нь тодорхойгүй 150 сая  төгрөг цуглуулж хурал хийсэн учир хариуцлагаа үүрч албан тушаалаасаа огцрох ёстой болон Хандивын асуудлаар АТГ-д шалгуулах ёстой гэж тэд үзэж байгаа юм.

 

 

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү