Д.Дагвадоржийг Японд суух элчин сайдаар томилох уу?

0
112

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрсөн Баасан гарагт албан бичиг хүргүүлсэн билээ.

Уг албан бичигт  “Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш ”орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна “гэсэн байв.

Ингэснээр АНУ, Канад, Япон улсад суух элчин сайдуудыг шинээр томилох шаардлага үүсч буй юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар Японы мэргэжлийн сумогийн 68 дахь аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улсаас Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү