Н.Золжаргал хувьдаа завшсан мөнгөөрөө гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан уу

0
130

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг цагдаагийн байгууллага Авлигтай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Түүнийг “Чингис бонд ”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр ”-тэй холбоотой булхай луйварын гол буруутнаар нэрлэдэг. Мөн 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах  хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан удаатай.

Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгах шалтгаан цөөнгүй. Мөн зарим арилжааны банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээдэд нь их хэмжээний мөнгө шилжсэн, эд хөрөнгө худалдаж авсан зэрэг байдлуудыг судлахаар гадаад улсад Мөрдөгчийн даалгавар хүргүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Н.Золжаргалыг албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлыг нарийвчлан шалгаж байгааг Авилгатай Тэмцэх Газраас мэдэгдлээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү